Мэдээ
Нээлттэй өдөрлөг боллоо. (2012.05.21)

"Ардын засаг- Ард түмэнтэйгээ хамт" Монгол Улсын Засгийн газрын Зам, Тээвэр, Барилга, Хот байгуулалтын салбарын нээлттэй өдөрлөг 2012 оны 5 сарын 18нд боллоо.
ЗАРЛАЛ (2012.05.17)
"Ардын засаг – Ард түмэнтэйгээ хамт хамт" аяны хүрээнд ЗТБХБЯ-ны нээлттэй хаалганы өдөрлөг 2012 оны 5 сарын 18-ний өдрийн 9 цагаас Сүхбаатарын талбайд болно.
Мөн тус өдөрлөгийн хүрээнд Авто замын салбарын нээлттэй өдөрлөг 14 цагаас эхлэх тул салбарын байгууллагууд ажилтан, албан хаагчдаа идэвхтэй оролцуулана уу.
Япон улсын замын инженер Х.Ватанүки холбооны тэргүүнтэй уулзлаа. (2012.05.17)

Өнөөдөр 5 сарын 17-нд Авто замчдын холбооны өрөөнд Япон улсын замын инженер Х.Ватанүки ирж холбооны тэргүүнтэй уулзлаа.
Уулзалтаар холбооноос явуулдаг сургалтын чанарыг дээшлүүлэх талаар зөвлөгөө болон, япон улсад хэрэгжиж байгаа сургалтын хөтөлбөр техник технологийн талаар ярилцаж дахин уулзахаар тогтов.
"Future Mongolia" үзэсгэлэн худалдаа боллоо. (2012.05.17)

Өчигдөр 2012 оны 5 сарын 17 ны өдөр шинэ спортын ордонд "Future Mongolia" олон улсын хэмжээний үзэсгэлэн худалдаа боллоо. Тус үзэсгэлэнд АНУ, Герман, Япон, Солонгос улсад үйлдвэрлэгдсэн уул уурхай, зам барилгын ажлын хүнд даацын техник, тоног төхөөрөмжийг танилцуулав.
Үзэсгэлэнгийн үеэр холбооны гишүүн байгууллага "Wirtgen" ХХК-ын захирал Ulrich Reichert тэргүүн Т.Бямбаатай уулзаж Монгол улсад шинэ стандарт нэвтрүүлэх талаар ярилцаж харилцан санал солилцлоо.
Нийслэлийн замын ачааллыг багасгах хурдны замын ажил эхэллээ (2012.05.17)
Өөдлөх айл үүднээсээ гэдэг. Нэг сая гаруй хүн амтай нийслэл Улаанбаатар хотын автозамын сүлжээг нэмэгдүүлэх, хүчин чадлыг нь сайжруулах ажил нэн тэргүүний шаардлага болоод байна гэж Ерөнхий сайд С.Батболд хэллээ.
Тэрбээр Засгийн газрын тэргүүний хувьд энэ салбарт хөрөнгө хүч зарцуулах ажлыг урагшлуулахад онцгойлон анхаарал тавьж ирсэн. Тиймээс ч нийслэл Улаанбаатар хотод хийж хэрэгжүүлж байгаа хөрөнгө оруулалтын багагүй хувийг автозамын салбар эзэлж, энэ салбарт сүүлийн жилүүдэд томоохон ажлууд хийгдэж эхэлсэн. Эдгээрийн нэг нь өнөөдөр Яармагийн гүүрнээс нисэхийн товчоо хүрэх замд хийж буй замын ажил юм гэдгийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр хэллээ. Яармагийн гүүрнээс Нисэхийн товчоо, Сонсголонгийн уулзвараас Яармагийн товчоо хүртлэх 13,7 км автозамын ажил өнөөдрөөс эхэллээ.
Тэргүүн Т.Бямбаатай санал солилцлоо. (2012.05.15)

Өнөөдөр БНСУ-ын Барилга технологи боловсролын институтын Ерөнхийлөгч Ким, Дон Соо, ерөнхий менежер Шим, Мин-Сёоб, ЗТБХБЯамны Сургалт, судалгаа, хөрөнгө оруулалт, барилга захиалагчийн албаны зөвлөх Пак Үн Чоль нар Холбооны тэргүүн Т.Бямбаатай сургалт хамтран зохион байгуулах талаар санал солилцлоо.
Дорноговь аймгийн төвөөс Хамрын хийд чиглэлийн 42км хатуу хучилттай авто зам, барилгын ажлын нээлт боллоо. (2012.05.15)
Дорноговь аймгийн төвөөс Хамрын хийд чиглэлийн 42км хатуу хучилттай авто зам, барилгын ажлын нээлт 2012 оны 5 дугаар сарын 14 нд боллоо. Тус авто зам барилгын ажил 2013 оны 11 дүгээр сард багтаан дуусгахаар төлөвлөсөн байна.
“Хамтын хэлэлцээр хийх стратеги” сэдэвт сургалт боллоо. (2012.05.15)

Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын Ази, Номхон Далайн Бүсийн Товчоо, Монгол Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо хамтран ажил олгогч эзэд, салбарын болон орон нутгийн ажил олгогч эздийн байгууллагын удирдагч нарт зориулсан “Хамтын хэлэлцээр хийх стратеги” сэдэвт сургагч багш бэлтгэх сургалтыг 2012 оны 5 дугаар сарын 10-наас 11-ний өдрүүдэд “Бишрэлт” зочид буудалд зохион байгууллаа.
Авто замын зөвлөх компани "Ээжийн дайсан" инээдмийн киног ивээн тэтгэлээ. (2012.05.15)

2012 оны 5 сарын 14-ний өдөр "Ээжийн дайсан" инээдмийн киноны нээлт "Тэнгис" кино театрт боллоо. Уг киног замын зөвлөх компани болох "Мөнхөд Ашдын Зам" ХХК ивээн тэтгэж тус компанийн захирал Н.Мөнхбаясгалан продюссер, зургийн даргаар ажилласан байна.
Авто замын салбарынхан Японд сургалтанд хамрагдлаа. (2012.05.14)

Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр “Хот байгуулалтын салбарын МОН-2301 төсөл”-ийн хүрээнд төсөл хэрэгжүүлэгч байгууллагуудын инженер, мэргэжилтэнгүүдийн мэдлэгийг дээшлүүлэх , туршлага судлах чиглэлээр Япон улсын Токио хотноо танилцах аялал, сургалт 2012 оны 4-р сарын 21-ээс 30-ны хооронд боллоо. Сургалтанд ЗТБХБЯ, ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг Авто замын газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Авто замын газар, Төслийн удирдах алба, Төсөл хэрэгжүүлэгч нэгжийн замын инженерүүд, мэргэжилтэнгүүд хамрагдлаа.
Хамгийн их уншсан мэдээнүүд